УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй өнөөдөр уулзжээ. Энэ үеэр Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалтын талаар мэдээлэл хүргэсэн байна. Тэрбээр хүний папиллома вирусийн дамжих болон сэргийлэх арга зам, дархлаажуулалтын зорилт, вакцины үр дүнгийн судалгаа зэргийг танилцуулаад, уг вирусээс сэргийлэхэд хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүсжээ.