Оземпик нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэхэд зориулсан тарилга бөгөөд сүүлийн жилүүдэд хүмүүс жингээ хасах зорилгоор ихээхэн хэрэглэж байгаа юм. Түүнчлэн энэхүү тарилгатай холбоотойгоор АНУ-д насанд хүрэгчдийн таргалалтын түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад буурч байна. Тус өөрчлөлтийг бага боловч таргалалтын түвшинтэй тэмцэхэд ахиц дэвшлийн боломжит үзүүлэлт гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Энэхүү эм нь жингээ хасах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад ихээхэн үр дүнтэй бөгөөд  цусан дахь сахрын хэмжээ болон хоолны дуршлыг зохицуулахад тусалдаг аж. Олны танил хүмүүс болон нөлөөлөгчид оземпик хэрэглэж жингээ хассан тухай сошиал сувгаараа хуваалцах нь  олон нийтийн эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа юм. Хэтрүүлэн хэрэглэх нь нийтлэг гаж нөлөөг үзүүлдэг бөгөөд дотор муухайрах, бөөлжих, суулгалт, өтгөн хатах, толгой эргэх ядаргаанд оруулах зэрэг сөрөг нөлөөтэй аж. Тус эмийг хэрэглэхээс өмнө эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь чухал бөгөөд, зөвхөн чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилготой гэдгийг ойлгох шаардлагатай.