Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хоол судлал хүнсний аюулгүй байдлын албаны нэрэмжит 21 хоногийн аян” өрнүүлж буй.  Тиймээс хүүхдэд шингэн зүйл буюу ус уулгахын ач холбогдлыг хүргэж байна.

Хүүхдэд шаардлагатай шингэн уулгах нь тэдний эрүүл мэндэд тустай. Ялангуяа дулааны улиралд дасгал хөдөлгөөн хийсний дараа шингэн зүйл уулгах хэрэгтэй.  Том хүүхэд, насанд хүрэгчдийн хувьд биеийн 75 хувь нь шингэн байдаг. Шингэн нь бидний биед байгаа эсүүд хэвийн ажиллахад нөлөөлнө.

Хүүхдийн нас, хүйс, цаг агаарын нөхцөл байдал, биеийн тамирын дасгал зэргээс хамаарч уух хэрэгцээ нь харилцан адилгүй. Хүүхдийн шингэний хэрэгцээ нь өсвөр насны хүүхдүүд өдөрт ойролцоогоор 6-8 аяга шингэн уухыг зөвлөдөг. Нэг аяга 250 мл. Мөн ус ууснаар, гэдэсний үйл ажиллагаа идэвхэжнэ. Шөнийн цагаар хүний бие өөрийгөө эдгээж бүх хорыг биеэсээ ялгаруулж цэвэрлэдэг байна. Хэрвээ та өглөө хоосон ходоодон дээрээ ус уувал хорт бодисыг биеэсээ гаргаж эрүүл байна. Их хэмжээний ус уух нь цусны эсийг шинээр төлжүүлж , булчингийн эсийг нэмэгдүүлдэг. Хоосон ходоодон дээр ус ууснаар бодисын солилцоог хамгийн багадаа 24 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хоолны хатуу дэглэм барьж байгаа хүмүүст чухал. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ гэдэг нь хоол боловсруулах системийг хурдасгана гэсэн үг. Шингээлт сайн болсноор та хоолны дэглэм барьж байгаа үед илүү амар байх болно.Дөнгөж сэрснийхээ дараа ус уух нь бүдүүн гэдсийг цэвэрлэж , шим тэжээлийг шингээхэд дөхөм болгоно.

Ус уухын ач холбогдол

-Бага өлсдөг болох ба идэх дур хүсэл багасна. Энэ нь хэт их идсэнээс болж таргалалт үүсэхээс сэргийлнэ.

-Юм идээгүй үедээ ус ууснаар хүчлийг шингэрүүлнэ. Ингэснээр өглөөний цайгаа уух бэлтгэл болж ходоодыг ажиллуулж эхлэх юм.

-Өдрийн турш нэмж ус уух нь биеийн хорыг гадагшлуулж , арьсыг  өнгөлөг болгоно.

-Тунгалгын систем , дархлааг сайжруулна. Сайн дархлаатай байх нь халдварт өвчнөөс сэргийлдэг.