Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн 17 хэрэгслийн сувгийг YouTube дээр хориглосон хэмээн Google компанийг тус улсын шүүх хоёр ундециллион буюу хоёрын араас 36 ширхэг тэг (монгол тооны нэршлээр хоёр их сайтар хүргэсэн) орсон ам.доллараар торгожээ. Гэвч дэлхийн хамгийн хөрөнгөтэй компанийн нэг байгаад ч Google компанид ийм хэмжээний мөнгө байхгүй, тэр бүү хэл хорвоогийн бүх хөрөнгө мөнгийг нэмээд ч энэ мөнгөн дүнд ойртохгүй юм. Олон улсын валютын сангийн тооцоогоор бүх дэлхийн ДНБ 110 их наяд ам.долларт л эргэлддэг билээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүртэл ундециллион гэх үгийг хэлж ч чадахгүйгээ хүлээсэн ч Google компаниас шүүхийн шийдвэртэй анхааралтай танилцахыг шаардсан байна. Энэ нь Оросын төр болон Google компанийн хоорондох анхны зарга биш юм. Оросыг Украин руу халдсаныг эсэргүүцэж, хориг тавьсны хариуд 2022 оны долдугаар сард Оросын шүүх Google компанийг 21.1 тэрбум рубль буюу 301 сая ам.доллараар торгож байжээ.