Дайснуудтайгаа ид шидийн хүчээр тэмцдэг жаалхүүгийн тухай өгүүлэх хүүхэлдэйн кино хэдхэн хоногт тэрбум ам.долларын ашиг олж, Хятадын түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болохоос гадна хятад түмний үндэсний бахархлыг сэргээж өгчээ. Нэгдүгээр анги нь 2019 онд гарч байсан “Не Жа 2” Хятадын Хаврын баярын өдрүүдээр нийт найман тэрбум юань буюу 1.1 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Өмнө нь 2021 онд дэлгэцнээ гарсан “Чаньжин нуурын тулаан” нэртэй кино 900 сая орчим ам.доллар олсноороо дээрх амжилтыг эзэмшиж байж.

“Не Жа 2” ирэх долоо хоногоос АНУ, Канад, Австралийн кино театруудаар гарч эхлэх тул ашиг орлого нь улам нэмэгдэх нь тодорхой юм. Хэрэв ахиад нэг тэрбум ам.долларын ашиг олбол дэлхийн хэмжээнд хамгийн их орлого олсон 2009 оны “Аватар” киноны амжилтыг ч эвдэж мэдэхээр байна.

Нэгдүгээр анги нь буюу “Не Жа” кино 2019 онд дэлгэцэнд гарсан даруйдаа 725 сая ам.долларын ашиг олж, Хятадын түүхэн дэх хамгийн их ашиг олсон кинонуудын тавдугаарт бичигджээ.

“Не Жа 2” мөн Хятаддаа дээд амжилт эвдэхээс гадна зөвхөн нэг улсын бокс-оффис буюу ганц зах зээлээс хамгийн их ашиг олсон кино болсноороо дэлхийн кино үйлдвэрлэлийн салбарт түүхэн рекорд тогтоогоод байна.