Монголд анх удаа жирэмсэн ээжүүдийн уулны алхалтыг "Art Therapy Mongol" зохион байгуулахаар болжээ. Жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүд энэ сарын 11-нд Шарга морьтын ойгоор алхах юм байна. Энэхүү аяллын зорилго нь ээжүүдэд цэвэр агаарт алхах, кофе, цай уунгаа харилцаа холбоо үүсгэх боломжийг олгож байгаа аж. Ойд ойрхон гэр байх тул ээжүүд даарна, ядарна гэж санаа зоволтгүй юм байна.