Бүтэн 13 сар зөрчилтэй байгаа, сүүлийн хоёр сард Ливаны нутагт тулалдаж буй Израиль, “Хезболла”-гийн дунд гал зогсоох гэрээ байгуулагдаж, орон нутгийн цагаар лхагва гаргийн үүрийн 04:00 цагаас хэрэгжиж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений мэдэгдсэнээр Израилийн арми 60 хоногийн дотор Ливанаас цэргээ татах бол Ливаны арми нутгийн хойд хэсэгт ахин хяналтаа тогтоож, “Хезболла” бүлэглэлийг дахин цэрэгжих, хүчээ бэхжүүлэхээс сэргийлэх үүрэг хүлээжээ. Ливаны Зэвсэгт хүчин хэдийнээ өмнөд хилээ хамгаалахаар 5000 цэрэг дайчилсан гэсэн мэдээ байна.
Гал зогсоох гэрээ байгуулагдахтай зэрэгцээд Ливаны өмнөд хэсгээс дүрвэж дайжсан хүмүүс буцаад гэр орондоо буцаж эхэлсэн аж. Гэхдээ ажиглагчид Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагаа үргэлжилсээр байгаа тул Ойрх Дорнодын нөхцөл байдал хэсэгтээ сайжрахгүй, энэ удаагийн гал зогсоох зөвшилцлийг ердөө түр зуурынх байх магадлалтай; “Хамас” болон “Хезболла” бүлэглэлийн Израилийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бодлого үргэлжилсэн хэвээр байна гэж анхааруулсаар байна.