Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хааконы эхнэр угсаа залгамжлах гүнж Метте-Маритын хүү 27 настай Мариус Борг Хёйбийг тус улсын цагдаа нар хүчингийн хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Метте-Марит 2001 онд Хаакон хунтайжтай гэрлэхээсээ өмнө буюу олон жил үерхсэн найз залуутайгаа амьдарч байхдаа 1997 онд Мариус хүүгээ төрүүлсэн юм.
Норвегийн ирээдүйн хааны дагавар хүү хэзээнээсээ элдэв хэл ам, дуулиан шуугианд орооцолдож ирсэн нэгэн. Түүнийг цагдаа нар өнгөрсөн наймдугаар сард нэгэн эмэгтэйн гэр лүү дайрсан, өөр нэгний биед халдахыг завдсан хэмээн баривчилсан бол есдүгээр сард тухайн эмэгтэйгээс хол байхыг үүрэгдсэн цагдаагаас даалгасан журмыг зөрчсөн хэмээн дахин саатуулж байжээ. Харин сүүлд баривчлагдахдаа хохирогч болох эмэгтэйтэй цуг нэг автомашинд зөрчиж явсан гэх бөгөөд хэргийн нарийн ширийн нь одоогоор тодорхойгүй байна.
Мариус Борг Хёйби эх нэгт дүү нар болох гүнж Ингрид Александра, ханхүү Сверре Магнус нарын хамт хунтайжийн өргөөнд өсөж торнисон ч албан ёсны хэргэм зэрэггүй юм. Түүний дүү, энэ жил 20 настай Ингрид Александра гүнж аав Хааконыхаа дараа Норвегийн угсаа залгамжлагч, ирээдүйн төрийн тэргүүн хатан болно.