Вашингтонд суугаа Израилийн Элчин сайд Майк Херзог “Хезболла”, Израилийн хооронд удахгүй гал зогсоох гэрээг үзэглэнэ, талууд хэдхэн хоногийн дараа зөвшилцөлд хүрэх төлөвтэй байна гэж мэдэгдлээ. Израилийн парламент Ливаны нутаг дахь Израилийн Зэвсэгт хүчний тусгай ажиллагааг дуусгавар болгох эсэх асуудлыг өнөөдөр мөн хэлэлцэх аж.
Херзогийн хэлснээр гал зогсоох гэрээнд “Хезболла” бүлэглэл, Израилийн аль аль нь Ливаны хойд хэсгээс цэргээ татах, ямар ч тохиолдолд “Хезболла” гэрээг зөрчихгүй байхыг онцгойлон тусгах бололтой. Ираны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг гэх, Ливаныг гол түшиц баазаа болгосон “Хезболла” бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 8-ны өдөр буюу “Хамас” бүлэглэлийг Израилийн өмнөд хэсэг рүү халдсаны маргааш нь Израиль руу довтолсон юм. Түүнээс хойш Газын зурваст үргэлжилж байгаа дайнд 44 мянга гаруй хүн амь үрэгдэж, 104 мянга гаруй хүн шархдаад байна.