ОХУ-ын холбоотнууд Украины нутагт тулалдаж эхэлсэн нь дэлхийн гуравдугаар дайн албан ёсоор эхэлсний нотолгоо гэж Украины армийн командлагч асан Валерий Залужний онцолжээ. Өдгөө Их Британи дахь Украины Элчин сайдаар ажиллаж байгаа тэрээр “Украины арми одоо ганц Оросын армитай тулалдахаа больсон. Ираны шахеди гэгдэх цэргүүд эрээ цээргүйгээр, ил тод Украины энгийн иргэдийг хөнөөж байна. Хойд Солонгосын цэргүүд оросуудтай мөр зэрэгцэн Украины нутгийг эзэлж байна. Хятадын зэр зэвсэг, пуужингууд манай нутагт хэдэн зуугаараа шунгинаж байна. Бодит үнэнтэй нүүр тулах цаг ирсэн. 2024 онд дэлхийн гуравдугаар дайн эхэллээ” хэмээн ярьсан байна. Залужний мөн Украины холбоотон орнуудаас даруйхан ухаалаг шийдвэр гаргахыг хүсээд “Байдал хэдий хурцадсан ч олон улсын энэ зөрчил тэмцлийг Украины нутагт дуусгавар болгох боломж байна” гэжээ.
Түүний мэдэгдэлтэй зэрэгцэн Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мөн нөхцөл байдал хүндрээд байгааг анхааруулсан бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн дайны аюул урьд хожид байгаагүйгээр бодитоор нүүрлэж ирлээ гэж ярьсан байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Путин Оросын арми Украины эсрэг ашиглах цоо шинэ загварын пуужингийн нөөцтэй, Орешник загварын баллистик пуужинг удахгүй туршилтад оруулна, шаардлагатай бол тулалдаанд хэрэглэнэ гэж мэдэгджээ.