Хүний их эмч Д.Дулмаагийн эцэг эхчүүдийн өв мэдлэгт хандсан нийтлэлийг толилуулж байна.
1.Олон зуун мянганы явцад хүний дотоод бүтцийн талаар эртний монголын болон өрнө дорно , шашин, шинжлэх ухааны тэр дундаа ёг бясалгал, тарнийн ба эмчилгээний янз бүрийн аргаар тайлбарласан ойлголтууд байдаг.
2. Харин энд хүний нийхмийн тогтолцоог бүрдүүлэгч хүний СЭТГЭЛ -ийн үйлийн онцлогийг харгалзан түүний гарвал, гадаад долгионлог бүтэц, үйл ажиллагааны уялдаа холбоо бүхий хүний “ахуйлаг буюу нийхэмлэг” \нийхэмшсэн\ үйл ажиллагааг нэгэн янзаар монголын Уламжлалт аж төрөх ёсны |У.А.Т.Ё. М.У. з|г-№1696. 1999 он. Д.Д| үүднээс сэдэвлэн харьцуулан тодотгож хүснэгтлэн харуулснаа энд тавьж байна.
3. Жамыг дагасан Хэмийн дагуух хүний хамгийн ерөнхий үйлийг ингэж хэмнэж цэгцлэн хүснэгтлэн тодруулах нь магадгүй олон үе шатны сургалтын мэдлэгт гэм ч үгүй бас холбоос болж дэм болох нь ч юун магад.
4.Орчлон ертөнцийн жамын дагуу хүний ертөнц, хүний амьдралд |амь, амьсгал, амьдрал| тусах ерөнхий хүний үйлийг ойлгохдоо Монголчууд “Ертөнцийн-гурав” хэмээх сургаалын хэвшмэл хэллэгтээ хэрхэн тусгаж хадаасныг хялбаршуулан хүснэгтээр үзүүлж байгаагийнх үүнийхээ эрэмбийн дагуу товч тайлбаруудыг хийе.
5..Монголчуудын “Ертөнцийн-3” хэмээх ойлголт нь уламжлалт үе үеийн уг ундрага эх сурвалжтай, хүний амьдралын энергийн эх үүсвэр, түүний биед илрэх үйл ажиллагаа, түүнийгээ зохистой ашиглан амьдрах арга ухаан байдгийг харахад бэлхнээ бидний ой санамжинд тусах амьдралын үүсгэл үнэний тухай | В3-7| гурвалуудаар энд тодрууллаа.
6. Хувь хүний хаана-Ва, хэзээ-Вв, хэн- Вб болж төрснөөр хүний амьдралын гол энерги эрчимийн эх үүсвэр газар ба тэнгэр хоёрынхоо шүтэлцээнд Хүн|Вб| болж амьдардгийг л “Ертөнцийн -3” тодотгоно .
7.Монголчууд цаг хугацаа орон зайн орчил, оршилд Эцэг тэнгэр, Этүгээн эх хоёрын угшлаас хэрхэн Эрдэнэт хүн - хувь хүн буй |В4| болохыг үлгэр домогтоо хэлцэж эхлээд цаашид амьдралын бүх явцад үндсэн суурь болгон ашигладаг “Ер-3” хэмээх итгэлцүүр арга ухаантай ард түмэн билээ.
8.Шинжлэх ухаанаар энэ агуулга нь бүх хүн төрөлхтөн доторхой орон цагийн эрхшээлд хүн болж төрж, өсөж өндийж, хөдөлмөрлөж амьдардаг гэсэн ойлголтонд зангилагдана.
9.Мөнөөхөн энэ үйл нь хүний баруун, зүүн мөн “дунд тархины” |В3| үйл ажиллагаагаар зохицуулагдана. Дунд тархи бол алс холын улбаа учраа бүхий эрчим мэдээллээр заяагдаж, эцэг эхийн удамшлын эх сурвалжтай арга билиг бүхий Сэтгэл”-ийн үйл ажиллагааг зохицуулэх эрхэм үүрэгтэй тархины нэгэн хэсэг болно. Энэ дунд тархи нь хүний сэтгэл, сэтгэл санаа, сэтгэлгээ, оюун санааны улмаар ухаан, ухамсар, сүлд сүнсний орчил бүхий эрчмийг зохицуулах, хүний эрхтэн системийг амраах, хямагдах тайвшрах, бясалгах, залбирах,өөрөө өөрийгөө хянах, сэтгэлээр амьдралын итгэл найдварыг бадраах үүрэгтэйгээр тархины хоёр тал бөмбөлгийн гүн дунд оршдог.
10.Хэм нь|В6| жам ёсны байгал дахь ахуй амьдралын болоод , үлэг, хумх, чинад ертөнцийн хэв хэмжээний хэлбэлзлэл, нөөлөг нөлөөллөөр явагдах хүн төрөлхтний арга туршлагааар эртнээс наашхи сэтгэлгээнд цэгцэрч нэгэн “хэм” гэсэн ойлголт нэршил болон үлджээ.
11.Хэм нь |В6|хүй орчлонгоос наашилхи орчлон ертөнц, одод ертөнц, гариг ертөнц, дэлхий ертөнцийн нөлөөллийг хүний ертөнцийн үйл ажиллагаанд зохицуулан Тэнгэр Газар ба Хүний өөрийн нь гурван эх үүсвэртэй гурвал үйл ажиллагаанд тохируулан ХЭМнэл - ХЭМжээ- нийХЭМ |В7|гэсэн гурван хэмжээст ухагдахуунаар таниж мэдэрч засаж залж хөгжүүлж явах боломжийг олгодог.
12.Дараагийн хүн байхуйн тогтолцоот арга ухаанд газраасаа биеийн үйл, тэнгэрээсээ оюун санааны үйлийг |Га,Гв| явуулах эрчмийг авч төрөхөөс улмаар *гадна эцэг эхийн элбэрэл хайр , тэдний сэтгэлийн нууцлаг энергээр сүлэлдсэн сүлд сүнсний зэргэмж хүртэлх ойлголт бүхий өгөөжөөр бие хүн |Гб| бий болдог гэдэг эх үүсвэр -“оролт” бүхий системтэй логик сэтгэлгээтэй монгол түмэн юм гэдгийг онцлон харж болох байна.
13.Эндээс төрөх бие-сэтгэл оюуны| Г10| үйлээр монголчууд үр хүүхдээ бие -сэтгэл -оюуны тэнхээтэй |Г11| өсгөн бойжуулж улмаар энэ гурван шүтэлцээндээ биеэ мэдэхтэй – учир олохтой-мөрөө хөөхтэй|Г12| болгон сурган хүмүүжүүлдэг үйлийн үр дүнгийн “гаралт” бүхий тогтношсон тогтолцоот онцлого арга ухаантай | Г11-13|ард түмэн юм.
14.Яг өнөөгийн энэ үеийн боловсролын байгууллагаас дэвшүүлээд байгаа гол зорилго бол чадамж- төлөвшил- мэдлэг |Г13| гэсэн дээрхи гурван үндсэн арга ухаанд суурилж түшиглэсэн, хүүхэд бүрийн хувь хүний боломжинд тохируулж боловсрол олгон амьдралд залах арга ухаан болж байгааг нь манай эцэг эхчүүд тусган авч тун нухацтай ойлгож судалж мэдүүштэй билээ.
15.Цаг үеийн энэ зорилтыг бас шууд утгаар нь жам ёсны амьдралын тодорхой хэмийн тогтолцоот үр дүнгийн нэгэн хувилбар - “Ертөнцийн гурав”-ын маань нэгэн хувилбар зохистой үйл ажиллагаа хэмээн сонгомол утгаар ч ойлгож болох байна. Энд бас улс орноо ч бас тогтвортой хөгжүүлэхэд ч ач тустай арга ухааны үндэслэл байна.
16. Ийнхүү дээрхи хүний өөрийн хүчинд түшиглэсэн тогтолцоот арга ухааны |В3-7| ба Г8-13| үйлийн үр дүн болон дээрхи хүснэгтээр үргэлжлүүлэн үзүүлсэн “Өмнөх үеийн тогтолцоот арга ухааны” |Д14-20| ойлголтод хүний сэтгэлийн эрчмийн гарал үүсэл,сэтгэлийг ойлгох,нэршүүлэх, хөгжүүлэх бэхжүүлэх үйл ажиллагааны “СЭТГЭЛ”-ийн үйлийн гаргалгаа бүхий |В3б - Д20б| хэллэг, үгүүлэмжийг дээрээс нь доош нь утгачилан уншваас сэтгэлийг олон цаг үед олон хувилбараар утга санаа, агуулгыг нь тайлбарлаж ирсэн үе үеийн гурвал ухааны уг үндсийг ч бас илүү тодорхой ойлгомжтойгоор ой тойндоо хоногшуулж болох байна.
Уншигчидийнхаа цагийг хэмнэж энэ удаад товчлон орхисон хүснэгтийн |Д14-20| зөвхөн гарчгийг нь сөхвөл: марксизм, Алтан Дээд Үнэний Аялгуу-АДҮА.13-р зуун, монгол зурхай, буддизм, даозм, зах зээлийн эдийн засгийн гурвал гэх мэт дурьдагдсан байгаагаас цаашид бусад салбарын мэдлэгийн олон талын хувилбаруудын үе үеийн арга ухааныг ингэж ойлгоход ч дөхөмтэй байх болно.
17.Ийм боломжийн үүднээс “мөрөө хөөхтэй болгох” |Г12в| нэгэн монгол арга ухааныг жаахан харьцуулаад тодруулбал: Монголчууд ганцаараа явбал жимээр явах, олуулаа явбал замаар явах, зөв явбал “мөр”-өөр явах гэж ярьдаг даа. Ер нь хүний зам мөрт саад болохгүй , хөндөлсөж тээглэхгүй, болох бүтэх үйлэнд саад хийхгүй байхыг эрхэмлэн захидаг. Тэгээд илүүц үйл хөдлөлд оролцуулахгүй,саад тотгор болгохгүйн тулд “ мөрөө харж яв”, “мөрөө хар , өөрийгөө хичээ” гэх мэт зам мөрөө зөв сонгох талаар зөвлөж , “ Бодь мөрийн зэрэг , “Намын мөрийн хөтөлмөр” гэх мэт янз бүрийн зам мөрийн хөтөлбөрөөр ажиллаж амьдрах зорилго тавих нь олонтой.
18.Бүүр жигшүүлэх маягаар тэгж ингэж “тээглэмэр ” гэж хараах маягын үг байх. “Тэгж явахаар тээглэж үхсэн дээр”гэж буруутган баалж “ зам мөр гажсан” үйлийг нухацтай сануулж “ мөр гүнших” “ мөр түших” “мөр зохь” гэж сургаал ерөөл тавих өвөрмөц арга ухааныг сургасан ч бий. Тээглэхгүйн тулд өөрийн орон зайг хол ойрд зөв мэдэрч зохицуулж явахыг хичээнгүйлэн захиж сургана. Жишээ болгон тоймлоход: 13-р зууны АДҮА номын арван тусгаарын тогтнолын гурвалын нэгэн болох “Андын тусгаар тогтнол” ыг хамар шүргэх зайд , хаяа нийлэх газарт ямар баримжаатай байх гэдэгт сэтгэл бэхжүүлэх, сэргийлэх, зан үйлийг тодотгосон байдаг бол “айл хүний амь нэг , саахалт хүний санаа нэг” гэсэн сургаалийг монгол эцэг эхчүүд бага балчираас нь захиж сургадаг монгол ёсон байхад одоо бол “хүний эрх чөлөө хамрын үзүүрээр төгсдөг “гэх хэн хүний мөрт саад болохгүй “мөрөөрөө явах” боловсон томъёолол дүрэм ч бий.
19.Тэгвэл бас одоо ахуйлаг орчноо сахин хамгаалахад нийтийн сэтгэлийн эрүүл ахуйн ойлголт, түүний нийхмийн үүрэг роль хэв маягыг бэхжүүлж амьдралын ахуйн хэвшлийг тогтооход бүр нарийсган хүний цэнэгт чанар, био орон, биоэнерги, алс холын эрчим мэдээлэлийн ая зангийн талаархи квант түвшний ойлголтыг ч анхаарах, энэ талын өвөрмөц мэдлэгийг зохих ёсоор түвшитгэж явах арга дадал заншил, уламжлалт болон орчин цагийн арга, шинжлэх ухааны мэдлэгийг заах эзэмших арга ухаанд ч суралцууштай.
20. Энэ бүхнээс үзэхэд Монголын “Ертөнцийн гурав” бол монголчуудын иргэншиж нийхэмших арга ухааны үндсэн цөм, төгс хэмжээ, хэвшмэл хэллэг болон монгол амьдралд ийнхүү *тунамалжин” үлдсэн байдаг.
21. “Ертөнцийн-3 “ бол монгол хүний ертөнцийг багтаасан, бидэндээ үе үеийн арга ухаанаар хөгжүүлж бэхжүүлж баталгаажуулж явах, олон зуун мянганы туршид *хөтөлбөрлөх хөлбөрөх* чадал бүхий монголчуудын сэтгэлгээний “биет бус соёлын өв” мөн юм.
22.“Ертөнцийн -3” бол монгол оршихуй хийгээд монгол хүн байхуйн логик цөм арга ухаанаа хүүхдийг хэлд орох үеэс нь “аманд нь хүлхүүлж” хэлж хэвшүүлж, мэдрүүлж, захиж үлдээсэн монголчуудын насан туршийн амьдралын том залуур арга ухаан юм.
23. “Ертөнцийн –3” нь амьдралын бодит охь булаг тэнгэр газартайгаа шүтэлцэн амьдардаг монгол хүний үе үеийн арга ухаан болон Чингэсийн тамганы бичээс, өнөөгийн бидний сайн мэдэх эрхзүй ,ёсзүй, хуульзүйн чиглэл бүхий төрийн гурван өндөрлөг, төрийн гурван билэгдэл, зурхайн-гурван ёсонтой дүйцнэ. Мөн энэ утга чанараараа “Уяхан замбуу тивийн наран” дууны үг нь Бурхны шашны “мандал өргөх” зан үйлтэй адилхан үг, утга санаагаар хүртэл баталгаажсан байдгийг тэмдэглэхэд таатай байна.
Таны таалал орших болтугай. Эмч Д.Дулмаа