2019 оноос хойш Гринландыг худалдаж авна, “эдийн засгийн аюулгүй байдлын төлөөнөө” Америкийн нэг хэсэг болгоно гэж удаа дараа мэдэгдсэн Трампын санаархалд хариу барьж тус арлыг эзэмшдэг Дани улсын иргэд оронд нь Калифорни мужийг худалдаж авахаар цахим өргөдөл гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Даничуудын хошин шогийн мэдрэмжийг илтгэх уг өргөдөлд одоогоор 200 мянга гаруй хүн гарын үсэг зураад байгаа гэнэ. Өргөдлийн тайлбарт “Дани оронд юу дутагдаж байна гээч? Нар ээсэн далайн эрэг, дал модод, тэшүүр унах зам талбай. Та бүхэнд мөрөөдлөө биелүүлэх, амьдралд ганц тохиолдох боломж байна. Дональд Трампаас Калифорнийг худалдаж авцгаая. Калифорнийг органик хоол хүнстэй, унадаг дугуйны замтай, хууль журам, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ, баримт судалгаанд суурилсан төрийн засаглалтай болгоцгооё. Тэгээд ч Трамп Калифорнийн фэн биш. Улсынхаа хамгийн сүйрсэн муж гэж цоллосон шүү дээ” гэж бичжээ. “Måke Califørnia Great Ægain” уриатай уг өргөдөлд Даниас төрөн гарсан олон алдартан гарын үсгээ зураад байна.

Ардчилсан намаас сонгогдсон Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Трампын бодлогыг хэзээнээсээ эсэргүүцэгч бөгөөд түүний хууль бус цагаач, дүрвэгчдийг албадан гаргах бодлоготой тэмцэхээр 50 сая ам.доллар төсөвлөжээ. Мөн оны эхээр дэгдсэн түймрийн буруутнаар Ньюсомыг нэрлэснээрээ Трамп Калифорнийн албаныхантай зөрчилдсөөр байгаа юм.