Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам хуврагуудын хамт Богд уулыг Ганжуур судартай гороолох аялал болно. Гороолох нь сэтгэлээ ариусгахын зэрэгтэй, эрүүл мэндэд тустай гэгддэг. Харин Ганжуур судрыг барьж гороолоход гурван нас нэмэгддэг, сайн сайхныг билэгддэг байна.

Бодь мөрийн жим Төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй тус алхалт Богд хан уулын Төрхурхын амнаас эхлэн Цэцээ гүн, Төрхурх гэсэн маршрутаар 22 км замыг туулна. Аялал нэгдүгээр сарын 25-ны бямба гаригт болно. Өглөө 7:30 цагт эхэлж 9-10 цаг үргэлжилнэ. Зүүн хүрээ Дашчойлин хийдийн зүүн талын автомашины зогсоолоос хөдлөх юм. Төлбөр 60 мянган төгрөг бөгөөд үүнд аяллын нэгдсэн унаа, аяллын хөтөч, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамж, зохион байгуулалтын зардал зэрэг багтжээ.