Тус улсын эрх баригчид биеэ үнэлэгчдийг ажил олгогчтойгоо гэрээ байгуулж, жирэмсний тэтгэмж, тэтгэвэр хүртэх эрхийг нь хамгаалахын сацуу эрүүл мэндийн үйлчилгээ авах, өвчтэй өдрийн цалингаа хүртэл тооцуулах ёстойг нь хуульчилсан дэлхийн анхны улс болжээ. Өөрөөр хэлбэл биеэ үнэлэлтийг хуулийн хүрээнд бусад ажил мэргэжлээс огт ялгаагүй хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Бельгид биеэ үнэлэлтийг 2022 онд гэмт хэрэг биш гэж хуульчилсан аж. Тус улсад Биеэ үнэлэгчдийн үйлдвэрчний эвлэл гэж хүртэл бий бөгөөд шинэ хууль батлагдахаас өмнө ганц уг байгууллага л биеэ үнэлэгчдийн эрхийг хамгаалж иржээ.
Шинэ хуулиар мөн биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгч хүлээж авах өрөө болгонд яаралтай тохиолдолд ашиглах, тусламж дуудах товчлуур байршуулахаар шийдвэрлэсэн агаад энэ нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг аливаа хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зорилготой аж.