Хөдөө аж ахуйн орон гэгддэг манай улсад агрономич мэргэжлээр 230 хүн сурч байгааг салбарын Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв. Хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд нийт 2127 хүн сурч буйгаас 423 нь газар тариалан, мал аж ахуйн чиглэлд хамаарах аж. Эл салбар “хүний нөөцийн гүн хямралд орсон” гэж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд нь нэлээд онцолж буй бөгөөд Засгийн газрын зүгээс тус салбарын 1000 мэргэжилтэн бэлтгэх, Атрын IV аянтай холбоотойгоор хөдөө аж ахуйн мега төслийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах төлөвлөгөөг хэлэлцэж байгаа сурагтай.
Ташрамд дурдахад, 2023 оны судалгаагаар манай улсад сургууль төгсөж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн салбарын менежмэнттэй холбоотой мэргэжил эзэмшиж буй гэсэн дүн гарсан. Харин шинжлэх ухааны нарийн мэргэжлээр 10 хүн тутмын нэг нь төгсөж байгааг уг судалгаанд дурджээ.