Уртнасангийн Пагмын "Үр минь сайн яваасай", "Амьдралыг өөрчлөх эерэг сэтгэлгээ" гэх гэр бүлийн багц ном мэндэлжээ. Эцэг эхчүүд бидэнд хүүхдийнхээ учрыг олохгүй, хэнээс хаанаас асуухаа мэдэхгүй үе олонтоо тохиолддог. Тэгвэл эцэг эхчүүдэд хүүхдээ, хүүхдэд өөрийгөө ойлгоход нь зүг чиг болохуйц багц номыг хүүхдийн эрхийн чиглэлээр 20 жил ажилласан туршлагатай У.Пагма зохиожээ. Түүний ном бүгд өөрийн бодит кэйс дээр тулгуурласан гэдгээрээ онцлог. Эцэг, эхчүүд эл багц номыг ширээний номоо болгож чадвал 10-дээш насны хүүхдүүдийнхээ аашийг төвөггүй олно. Харин хүүхдэд нийгмийн харилцаанд орж, бие хүн болон төлөвшихдөө ямар ур чадвартай байхыг сургана. Энэ хоёр номыг хамтад нь ашигласнаар хувь хүний хөгжлийн найман сэдвээр хүүхэд, эцэг эх ижил ойлголттой болж, зөвлөмжүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
![](https://cdn.prod.website-files.com/66878aa3880ee1833ea8c8bc/674e855630878d5b9f29b306_674e854230878d5b9f299d3d_nom.jpeg)