Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодоор Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулна.

1 дүгээр зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулга бүхий 11.1.2.в, 11.1.2.г дэд заалтыг тус тус нэмсүгэй:

“11.1.2.в.Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр;

11.1.2.г.Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлого.”

2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.а, 11.1.2.б дэх дэд заалтын “уул уурхайн олборлолт” гэсний өмнө “энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.1.2.Хуримтлалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:”

Харин “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг хийнэ.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг хавсралтаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.