Парламент 25 оны төсвөө өчигдөр буюу баасан гарагт баталлаа. Ирэх оны төсвийг 35 тэрбум төгрөг буюу өнгөрсөн жилээс 60 хувиар нэмэгдүүлж оруулж ирснийг УИХ-ын зарим гишүүн болон олон нийтийн зүгээс эсэргүүцсэн ч “хөдөлгөсөнгүй” хэвээр батлагдав. Үндсэндээ төсвийн алдагдал 1.9 тэрбум давсан. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд D parliament цахим платформд иргэд олон нийтийн зүгээс эсэргүүцлийн өргөдөл үүсгэж эцэслэн батлагдах мөчид 7300 хүн цахимаар гарын үсэг зурж нэгдсэн байв. Гэвч төр 7000 иргэнийхээ саналыг тоохгүйгээр төсвийг баталлаа. Олон нийтийн зүгээс парламент Засгийн газраас өргөн барьсан хэт үрэлгэн төсвийг ийнхүү баталсныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй хэмээж буй. Хэдийгээр төсвийг тодотгох УИХ-ын тогтоол баталсан ч түүнээс өмнө Ерөнхийлөгчийг төсвийн тухай хуульд хориг тавихыг үргэлжлүүлэн шаардаж эхэллээ.