Танилц: Чуулган тасалсан 12 гишүүн
Долоо хоногт хоёр удаа хуралддаг УИХ-ын чуулганд оролцох нь гишүүдийн үндсэн үүрэг. Пүрэв гарагийн нэгдсэн чуулган 10:00 цагт эхэлсэн. Тэгвэл чуулган эхэлснээс хойш цаг гаруйн дараа parliament.mn сайтад бүртгэгдсэнээр С.Лүндэг, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Д.Батлут, Н.Батсүмбэрэл, Х.Баттулга, С.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Ч.Ундрам, Ц.Туваан, С.Одонтуяа нар ямар нэг чөлөө аваагүй чуулганы хуралдааныг тасалсан байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын 18 хүн гадаадад томилолттой зэргээр чөлөө авчээ.