Валентиний өдөр ойртож буйг тохиолдуулан өнөөдөр ганц бие залууст зориулсан “Beyond First Sight” сохор болзоог зохион байгуулхаар болжээ. Тодруулбал, "Podlogy Podcast" болон "UBean Coffee House and Roasterie" хамтран уг сохор болзоог зохион байгуулж буй аж. Энэхүү үйл ажиллагаа нь тав тухтай орчинд шинэ хүмүүстэй танилцах боломжийг олгохоос гадна харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог юм байна. Сохор болзоонд 20-30 насны 20 хүн бүртгэх аж.