Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнурилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ сарын20-21-нд МонголУлсад төрийн айлчлал хийж, мөн сарын 22-23-нд болох“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэтзочноор оролцоно. Айлчлалынүеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талынхарилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийнзорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрхтэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олонулсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Монгол-Словений Хамтарсантунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойнсалбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. МонголУлс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийной өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийнайлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхныайлчлал юм.