Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792.0 мянга төгрөгөөр тогтоосон. Энэхүү тогтоол нь 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Харин сайн дурын даатгуулагч 2025 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.0 мянган төгрөгөөс тооцуулан шимтгэлээ төлж болох юм байна.