Эгийнголын усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны үнэлгээ хийххамтарсан ажлын хэсгийн хэсгийн ахлагч Байгальорчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн байр суурийг сонслоо.  

-Оросын Холбооны Улсын ЕрөнхийлөгчВ.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүннарын хэлэлцээрийн үр дүнд олон жил яригдсан “Эгийн голын усан цахилгаанстанц”-ыг барьж байгуулах ажил гараанаас гарлаа гэж ойлгож болох уу?

-Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах санамж бичиг байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлттэй хөрш улсууд хамтран тэмцэх томоохон алхам юм.  Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн гол зүйлус, усны нөөц болж байгаа тохиолдолд дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлэгч Байгаль нуур түүний 50 хувийг бүрдүүлэгч Сэлэнгэ мөрнийг хамгаалахнь Монгол, Орос хоёр улсын амин чухал асуудал. Хүн төрөлхтний цэнгэг усны нөөцийг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаар Байгаль орчин, уур амьсгалын сайд миний бие ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловта хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан нь жишиг болохуйц томоохон алхам боллоо.

-Хоёрулсын төрийн тэргүүний хувьд “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барьжбайгуулах асуудлыг байгаль орчны асуудлыг эхэнд эрэмбэллээ. Ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Хамтарсан санамж бичигт “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлснээр байгаль нуурт учрах нөлөөллийг судлах, хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулах ач холбогдолтой. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, дасан зохицох арга эрж хайх боломж олгож байгаагаараа давуу талтай юм.

-Таныхувьд ажлын хэсгийг ахалж ажиллахаар болж байна?

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс тэр дундаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийнсайд энэхүү хамтарсан ажлын хэсгийн Монгол талыг ахалж ажиллахаар болсон. Байгаль орчны үнэлгээг хийж байж ажил эхлэх тул миний бие БОҮ-г хурдан гаргуулахаар ажиллана. Үнэлгээ гарсны дараа Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яамныхан үргэлжлүүлээд ажиллаад явна.

Монгол Улс, ОХУ 1995 онд Хилийн усны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд хоёр улс амжилттай хамтран ажиллажбайгаа. Цаашид усны асуудлаарх харилцаагаа улам нягт болгож, олсон амжилтаа бататгаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтарсан хамгааллын арга хэмжээнүүд авах, шаардлагатай тохиолдолд усны барилга байгууламж барьж байгуулах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд энэхүү хамтын ажиллагааны зорилго оршино.