Монголын парламентын бүлгэм анхдугаар хурлаа хийжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллага буюу парламентыг нэгтгэдэг Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны үйл ажиллагаанд УИХ-ын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж,өргөжүүлэн ажиллах зорилго бүхий бүлгэм юм. Тэд хурлаараа УИХ-ын 126 гишүүнийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоол гаргасан байна.

Улмаар бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, дэд даргаар парламент дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүдээр Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарыг сонгожээ.