Монгол Улсад Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан УДБЭТ-ын хамт олон шилдэг бүтээлээс бүрдсэн тоглолтуудыг зохион байгуулна. Монгол улсад орчин цагийн симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын хамт олон ирэх сарын 02-нд “ Найрал хөгжим"-100 жил, арваннэгдүгээр сарын 03-ний өдөр “Orchestor Night” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тус тоглолтоор дамжуулан Монгол улсад Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн хугацаанд эгшиглэж ирсэн дэлхийн болон үндэсний сонгодог, орчин цагийн гайхалтай бүтээлүүдийг санан дурсах юм.

“Найрал хөгжим"-100 жил тоглолтод УДБЭТ-ын урын санд байдаг Дэлхийн болон Үндэсний сонгодог бүтээлүүдийг дээжсээс эшиглэх болно. Тус тоглолтод УДБЭТ-ийн симфонинайрал хөгжмийн түүхийг бичилцсэн ахмад, дунд үеийн уран бүтээлчид уран бүтээлээ толилуулах юм. Харин “Orchestor Night” тоглолтод орчин үеийн шинэ чиглэл, жанр бүхий уран бүтээлүүд тоглогдох бөгөөд УДБЭТ-ын залуу уран бүтээлчид оролцоно. Тус тоглолтын найруулагчаар УДБЭТ-ын найруулагч МУСТА Б.Мэндбаяр, Ерөнхий удирдаачаар нь МУСТА Ц. Тэлмүүн-очир, зөвлөх удирдаачаар нь МУАЖ Ж. Бүрэнбэх, МУУГЗ Н. Туулайхүү нар ажиллана.