Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гарагт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор нийслэлд  энэ сарын 10, 11, 12-нд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг зогсоосон байна.Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Мөн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.