Энэ оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Иймд Үндэсний статистикийн хорооноос малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриаллаа.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн мал тооллогоор 64.7 сая толгой мал тоологдсон билээ.