МАН-ын бүлэг чуулганы завсарлагаанаа сунгалаа.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд МАН-ын гишүүд харилцан адилгүй байр суурь илэрхийлээд байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, Сангийн сайд Б.Жавхлантай маргаан үүсгэсэн. Тиймдээ ч МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай гэж үзэн, УИХ-ын чуулганы хуралдаанаас даваа гаригийн 10:00 цаг хүртэл завсарлага авсан юм.

Гэсэн ч бүлэг нэгдсэн шийдэлд хүрж чадсангүй бололтой. Тэд маргааш буюу мягмар гаригийн 10:00 цаг хүртэл завсарлагаа сунгах хүсэлтийг гаргажээ.