Азийнулс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийнVIII хуралдаан Улаанбаатарт өнөөдөрэхэллээ. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Багахурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээонцлогтой юм. Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тусбайгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооныгишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн улс төрийн намуудын олонулсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныгУлаанбаатарт зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралдаанд Азийн 15 улсын 20гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн 40 гаруй төлөөлөл оролцож байгаа юм. Мөнэнэхүү хуралдаанд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар,Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар,Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга, ICAPP-ын Удирдах зөвлөлийнгишүүн М.Цэлмүүн нарын төлөөлөл оролцож байна. Мөн УИХ болоодЗасгийн газрын гишүүд, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийнхолбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцож байгаа юм. ХуралдааныгАзийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийнтэргүүн, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ МонголынЭмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номин нээж үг хэллээ. Тэрбээрэнэ жил Монголын тухайд парламентын сонгуульт жил тохиож парламентын 126гишүүний 32 нь эмэгтэй гишүүн сонгогдож олон намын төлөөллийг хангаж, олонургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьж, эмэгтэйчүүдийн төлөөлөлч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдсэн гэдгийгонцлов. Мөн Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооныдарга, БНСУ-ын Гадаад харилцааны сайд асан ноён Чүн И-Ёнг үг хэллээ. ТэрбээрМонгол Улс нь ICAPP-ын хурлыг зохион байгуулахад тохиромжтой орон бөгөөд МонголАрдын Нам ч үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож олон намын тогтолцоогбүрдүүлэхэд дуу хоолойгоо хүргэж хамтарсан Засгийн газрыг байгуулсныг онцлов.