Шри Ланкийн нутагт ховордсон болон нэн ховордсон олон зүйлийн эрвээхэйг Яалагийн үндэсний дархан цаазат газраас барьж авсан Италийн аялагч аав, хүү хоёрыг Шри Ланкийн эрх баригчид 60 сая шри ланк рүпи буюу 200 мянган ам.доллараар торгосон байна. Энэ нь тус улсын түүхэн дэх зэрлэг ан амьтныг хууль бусаар агнасан буюу барьсан гэх гэмт хэрэгт ногдуулсан хамгийн өндөр торгууль болжээ. 68, 28 настай хоёр итали эрийг мөн шүүхээр оруулж, гэм буруутай нь нотлогдвол хоёр хүртэлх жил хорихоор төлөвлөсөн байна.
Дархан цаазат газрын хамгаалагчид аялагч аав, хүү хоёрын машиныг саатуулах үед барьж авсан 92 эрвээхэй нь бүгд үхсэн байж. Хэрэгтнүүд эрвээхэйн хатаамал цуглуулдаг, хууль зөрчиж байгаагаа мэдээгүй гэсэн ч Шри Ланкийн албаныхан тэднийг хулгайн анчид хэмээн цоллоод байна. Шри Ланк улс зэрлэг ан амьтан, төрөл зүйлсээ хамгаалах чанд хатуу хуультай бөгөөд өнгөрсөн сарын 28-нд Оросын хоёр аялагчийг мөн ховор амьтан хороосон хэмээн баривчилж, хориод байгаа юм.