УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн төрд эрүүл мэндийн салбарыг төлөөлж суугаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Түүнийг төрд гарахад эмч мэргэжил нь, эрүүл мэндийн салбар нь дээш ахих шат нь болж өгсөн. Тиймдээ ч өнөөдөр хоёр ч удаа төр түшилцэж буй биз. Гэтэл Ж.Чинбүрэн эмч юм бол бол эрүүл мэндийн салбарын нэрийг барьж улстөрждөг болсон. Сүүлдээ бүр төр, хувийнхаар нь ялгаварлаад сууж байна. Тэрбээр телевизийн нэвтрүүлэгт орохдоо "Улсын эмнэлгүүд хамаг ачааг нь үүрч байхад ашигтай, амархан үйл ажиллагааг нь хувийн эмнэлэгт өгч байна. Адилхан ачааллыг нь үүрүүлэх хэрэгтэй” гэсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлэв. Бүр тодруулбал, олон нийтэд таалагдахын тулд салбараа улсын, хувийн гэж ялгаж зааглаж суугаа нь зохимжгүй юм. Угаас эрүүл мэндийн салбар өөрөө онцлогтой. Хэнбугай ч байсан энэ салбарын нэрийг хавчуулж попорч суух учиргүй юм.

Ж.Чинбүрэн гишүүний хэлж буйгаар бол хавдрын эмнэлгийг удирдаж байхад нь хувийн хэвшлийнхэн ачааллыг нь огт хуваалцаагүй, Монголын төр хавдартай дангаараа тэмцсэн гэж ойлгож болохоор.

Гэхдээ ийм боломжгүйг захын хүн мэднэ л дээ. Төрийн эмнэлгийн хэдэн сарын оочер дугаарыг хүлээж чадахгүй өвчиндөө шаналсан хүмүүсийг хувийнх нь л аварч байна. Зарим нэг техник төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ нь ч боломжийн. Өө хайвал хувь хувьсгалын аль алинаас нь л олдож таарна. Тэглээ гээд Их хурлын гишүүн хүн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувийн хэвшил ачаа үүрэлцэхгүй ашиг хараад сууна хэмээн зарлаж, тэнд ажиллаж адилхан л ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэж буй мянга мянган эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэж, ялгаварлаж боломгүй.

Эрхэм төрийн түшээгийн эл санааг “Улсын хэдэн эмнэлгийн удирдлагыг ч өөрт таалагдсан, үгээрээ явдаг нөхдөөр тавих гэж улайрдаг. Үгээр нь явахгүй, бие даасан, өөрөөс нь хараат бус болохоор одоогийн сайдыг нүдүүлэх “юм”-ыг ч сайн зохион байгуулдаг. Бид мэднэ. Одоо болих хэрэгтэй.

Залуучууд ажил хийг. Энэ салбарыг хэн нэгэн өөртөө “Ардын баатар”- ын малгай өмсгөж улстөрт гарч ирсэн, тэр эрчээрээ попорч явдаг, бодлого боловсруулагч гэдгээ ойлгодоггүй. Цагаан халадаа улс төрд зэвсэг болгодог нөхрийн хувийн аж ахуй биш шүү” хэмээн эгдүүцэж буй нь ч байна.