Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс зүүн зүгт 10 километрийн зайд өнөөдөр 06:16 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 5.2 магнитуд байсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй ч иргэдэд чичирхийлэл багагүй мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймгийн зарим сумдад газар хөдлөлт давтамжтай мэдрэгдсээр буй. Тухайлбал, өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн Галт суманд 5.9 магниут, Ханх суманд 3.6 магниутын газар хөдөлсөн юм.