Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулах нь. Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс УИХ-ын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг өнгөрсөн наймдугаар сарын 6-нд ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мөн сарын 15-нд хуралдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр ирэх сарын 20-нд зохион байгуулахаар тогтжээ. Сонсгол даргалагчаар гишүүн П.Сайнзориг ажиллах гэнэ. Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны 17.00 цагаас өмнө sonsgol@parliament.mn имэйл хаягаар ирүүлэх шаардлагатай аж.