Бямба гарагт Италийн хойд хэсэгт орших Черноббио хотод Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг хүлээн авч уулзсан Италийн Ерөнхий сайд Жиоржия Мелони Орос-Украины зөрчлийг энхийн замаар шийдвэрлэхэд Энэтхэг, Хятад хоёр улс ихээхэн үүрэг оролцоотой болохыг онцолжээ. Тэрээр олон улсын харилцааны дэг журам хэдийнээ алдагдаад байгааг тэмдэглээд “Хэдий тийм ч дэлхийн газар зүй-эдийн засгийн гол бүс нутгуудын хүч нөлөө хэвээр байгаа” гэсэн байна.
Италийн Ерөнхий сайдыг ийм мэдэгдэл хийхээс ердөө хоёр хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Орос-Украины хямралыг эцэслэхэд Энэтхэг улсын оролцоо чухал болохыг дурдсан юм. Жиоржия Мелони Хятадын албаныхантай энэ асуудлаар саяхан зөвшилцсөн аж. “Хямралыг ямар ч аргаар даван туулах бай олон улс Украиныг яагаад ч зөнд нь хаяж болохгүй. Энэтхэг, Хятадын эрх баригчид энэ асуудалд төвийг сахигчийн байр сууриас хандаж, зөрчлийг шийдвэрлэхэд туслаасай” гэж тэрээр онцолжээ.