Өнгөрсөн сараас эхлэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдол, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу маргаан үүсгэсэн тохиолдолд энэ талаар олон нийтэд тогтмол мэдээлж байгааг тус байгууллагаас уламжлав. Түүнчлэн долдугаар сараас эхлэн Үндсэн хуулийн цэцийн дотоодод мөрдөж буй дүрэм, журам, аргачлал, Цэцийн дунд, их суудлын хуралдааны шийдвэрийн бичвэрийг эх хувиар нь PDF хэлбэрт шилжүүлэн албан ёсны цахим хуудастаа байршуулж эхэлжээ.