Онгоцны эд анги угсрах гол дамжлага үйлдвэрийнх нь ажилчид ажил хаяхаа мэдэгдсэнтэй холбоотойгоор “Боинг” компани ажилчдынхаа цалинг энэ долоо хоногт багтаан 25 хүртэлх хувиар нэмэхээ мэдэгдлээ. Нийт 30 мянга гаруй ажилчдыг төлөөлж байгаа Үйлдвэрчний эвлэл нь уг саналыг хүлээж авахыг ажилчдаасаа уриалжээ. Үйлдвэрчний эвлэлийн анх тавьсан шаардлага нь цалингийн 40 хувийн нэмэгдэл байсан ч сүүлийн саналыг нь талууд байж болох хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа аж. Энэ нь 2008 оноос хойших “Боинг” компанийн цалин хөлсний хамгийн өндөр нэмэгдэл болж байна.

Тус компанийг бараг бүрэн зогсолтод оруулж мэдэх ажил хаялтын дуулиан шуугианыг дарахын тулд компанийн удирдлага цалингийн нэмэгдлээс гадна эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн урамшуулал зэргийг мөн санал болгожээ.