Н.Мягмардорж

Outlaw хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо энэ сарын 20-нд товлосон. Гэтэл “BIG SHOW” нэг өдөр тоглолтоо зарласан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл “BIG SHOW” зохион байгуулагчид, хамтлагуудын зүгээс тайлбар хийлээ. Тэд “Бусдыг үл хүндэтгэсэн утга агуулаагүй “BIG SHOW” жилийн өмнөөс төлөвлөгдсөн байсан.  Энэхүү шоу нь жилийн өмнөөс албан байгууллагууд болон тоглолт зохион байгуулах газруудтай гэрээ контрактаа хийгээд төлөвлөчихсөн байсан. Тиймээс Outlaw хамтлагаас тоглолтоо зөрүүлэх боломжгүй. FLASH, OUTLAW хамтлагууд тоглолтоо дуусгаад маргааш нь БНСУ-д тоглолт хийхээр хамтдаа хүлгийн жолоо зална. “No name” хамтлаг шинэ дуунуудын ажилдаа орсон удахгүй цацагдана” гэсэн мэдээллийг өглөө.  

Зочин артистууд :

S&I, Vandebo, D45, Бундын тамга болон бусад хамтлаг дуучид оролцох юм байна.