УИХ-ын Төсвийн байнгын хороо /2024.08.19/хуралдаж, МонголУлсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэйхамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийнтөслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд С.Жавхлан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад тэрбээр “7 дугаар сарын 25-ны дотор бүх сайдууддараа жилийн төсвийн саналаа хүргүүлэх ёстой атал энэ хугацаанд хагас жилийнтөсвийн гүйцэтгэл нь гарч амжаагүй байхад дараа жилийнхээ төсвийгярина гэдэг байж боломгүй байна. Мөн олон нийтийн хэлэлцүүлэг шаардлагатай.Тиймээстөсвийг төлөвлөх шатандаа алдаагүй боловсруулахыг хичээж байгаа учраасхойшлуулах санал тавьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн өөрчлөлт бол хувийн хэвшлийнхэндхалгаатай заалт гэж бодохгүй байна. Ер нь бол цар тахлын улмаас бүтээнбайгуулалтын хөрөнгө оруулалтын алдагдал их хүлээсэн. Хувийн хэвшлийнхэн хийхболомжгүй, ашиг багатай ажил, үйлчилгээг төрийн оролцоотойгоор хийхээс өөр аргабайхгүй юм. Тиймээс хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн эрсдэлийг хаажэнэ заалтыг оруулсан. Ирээдүйн өв санд энэ оны эцсээр 3,4 ихнаяд төгрөг хуримтлагдах боломжтой болж байгаа. Энэхүүхөрөнгийг Төв банкинд байршуулж, тусгаарлаж, улмаар олон улсынбайгууллагаар удирдуулах өөрчлөлт оруулсан нь найдвартай хадгалагдах нь гэсэнсанаа юм” гэв.
Мөн УИХ-ын гишүүнБ.Энхбаяр “Тендерийн тухай хуулийн нэмэлтөөрчлөлтөөр Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж,хэрэгжүүлэх асуудлаар нэр хүнд бүхий тусгай мэдлэг, чадвартай зөвлөх, хуулийнэтгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол Тендерийнтухай хуулийг дагажмөрдөхгүй гэсэн заалт оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарүзэмжээрээ Тендерийн тухай хуулийг хэрэглэх, эс хэрэглэх тухай яригдаж байна.Энэ бол УИХ-ын эрх мэдэлд халдаж буй хэмээн үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.