УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Сюзан Лаянс энэ сарын 16-19-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийх юм. Мөн Сенатын танхимын ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Энэ нь Австралийн Сенатын ерөнхийлөгчийн түвшинд хийх анхны айлчлал юм.