УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Тус бүлгийн хуралдаанаар АН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Х.Тэмүүжин нарыг 86.7 хувийн саналаар томилов.

УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН,  42 суудалтай АН, найман гишүүнтэй ХҮН нам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй юм.