АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Баясгалангийн Онон сонгогджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хүү бөгөөд энэ жилийн орон нутгийн сонгуулиар АН-аас Хан-Уулд дүүрэгт нэр дэвшсэн юм. Дүүргийн төлөөлөгчөөр сонгогдож чадаагүй ч улс төрд орох алхмаа ийнхүү сөрөг хүчний дэргэдэх залуучуудын холбооноос эхэлж байгаа бололтой.
Б.Онон Queen Mary University of London сургуулийг сэргээгдэх эрчим хүчний инженерээр төгссөн. "Моносфарм Трейд" ХХК Гүйцэтгэх захирал, Хүүхдийн хөлбөмбөгийн "Western" академийн захирал, "Universal Clinic" Үүсгэн байгуулагч, "Төгс Ургац" ХХК ТУЗ-ийн гишүүнээр ажилласан.