Монголын улаан загалмай нийгэмлэгээс өвөлжилт хүндрэх төлөвтэй, цагаанаар зудархуу нөхцөлд байгаа 11 аймгийн малчдад малын эрдэс тэжээлийн багц болон 550 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ. Эрдэс тэжээлийн энэхүү багцад долооц, загасны, туурайн болон нүдний тос, амин тун гэх мэт зүйлс багтжээ. Тус багцыг Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 1000 малчинд өгөх юм. Ингэхдээ МУЗН-ийн орон нутаг дахь дунд шатны хороодоор дамжуулан малчдад олгох нь. Нөхцөл байдал хүндэрвэл дахин тусламж үзүүлэхээр бэлдэж буй аж.