Өнөөдөр Төрийн ордны Их Засаг танхимд 14:00 цагаас Ажлын хэсэг хуралдана. Тодруулбал, УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана. Тус ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх судалгааны багийн гишүүдтэй уулзалт хийх юм.