Монгол, Оросын “Улаанбаатар төмөрзам” ХНН-ийн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө, үр ашигт хийх гүйцэтгэлийнаудитыг өнөөдөр эхлүүллээ. Төрийн аудитынтухай хууль, УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны Аудитын сэдэв батлахтухай 09 дугаар тогтоол, Ерөнхий аудиторын Аудитын жилийн төлөвлөгөө батлахтухай 2024 оны А/152 дугаар тушаалын дагуу уг аудитыг хийнэ. Ингэхдээ Монгол Улсын Үндэсний аудитын газар болон ОХУ-ын Тооцоонытанхимын аудитын баг хамтран гүйцэтгэх аж.

Аудитаар “Улаанбаатартөмөр зам”ХНН нь  ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр,түүнд оруулсан өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн, Нийгэмлэгийн үйлдвэрлэлийн баэдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр авсан аргахэмжээ үр дүнтэй,эсэхийг 2021-2023 оныг хамруулан үзэхээр төлөвлөжээ. Аудитынүр дүн,тайлан, дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгынхороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.