Америкийн Калифорни мужийн Рөүзвилл хотод оршин суудаг Бенни, Сюзан хэмээх эхнэр, нөхөр хоёр гэрээсээ 800 миль буюу 1280 гаруй км-ийн зайд орших Иеллоустоны дархан цаазат газраар хоёр сарын өмнө аялж явахдаа хайртай муураа алджээ. Тэд буцан буцталаа муураа хайсан ч олоогүй тул арга мухардаж, өдөр бүр муурныхаа араас санаа зовж байж. Харин Райан нэрт муур нь олдсон тухай мэдээг хотынх нь амьтан асрамжийн газраас хэд хоногийн өмнө гэнэт дуулгасан байна. Төөрсөн муур яаж 1300 км зам туулж, гэрээ олсон нь тодорхойгүй, санаанд багтамгүй байгаа тул эзэд нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж, Райанд нь тусалсан хүн байвал холбоо тогтоохыг хүсэж буйгаа уламжилжээ. Дээрх амьтны асрамжийн газрын ажилтан эмэгтэйн хэлснээр Райан муур хотынхоо гудманд өлсөж, цангасан, айж, даарсан, хөлөө хөдөлгөх тэнхэлгүй амьтан зогсож байж. Одоо харин гэртээ ирээд эргээд эрүүл саруул, эрч хүчтэй болжээ.

Америкт жилд дунджаар гэрийн тэжээвэр 10 сая муур, нохой алдагдаж төөрөх юм уу, хулгайлагддаг гэсэн тооцоо бий.