Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ. Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жил, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.