Өнгөрсөн сарын 29-нд осолдсон “Jeju Air” компанийн онгоцны хэрэг явдалтай холбоотойгоор тус улсын Тээврийн сайд Пак Сан У албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Гэхдээ яг хэзээ ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэхгүй байна, тохиромжтой цаг нь ирэхээр хариуцлагаа хүлээнэ гэжээ. Бангкок-Муан чиглэлийн дээрх онгоцны ослоор 179 хүн амь үрэгдэж, ердөө хоёр хүн амьд үлдсэн юм. Энэ нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн онгоцны осол гэгдэж байна.
Боинг загварын онгоц Муаны онгоцны буудлын буух зурваст хэдий амжилттай газардсан ч байршил тогтоогч антенна байрлуулсан овоолго шороон хана мөргөснөөс болж, тэр дороо галд авалцан дэлбэрсэн юм. Мэргэжилтнүүд уг ханыг буух зурвасын төгсгөлд хэт ойрхон байсан нь олон хүн амиа алдахад хүргэсэн гэж эхний байдлаар дүгнээд байгаа. Өмнөд Солонгосын Тээврийн яам харин дээрх шороон овоолгыг стандартын дагуу баригдсан, шат шатны албаны улс зөвхөн дүрэм журмаа дагасан төдий гэж мэдэгдээд байна.