Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэхээр товлогдсон ч хойшиллоо. Учир нь тус хэргийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа аж. Иймд дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Дараагийн шүүх хуралдаан 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 дахин цагт товлогдлоо.