Мексикийн шинэ төрийн тэргүүнээр сонгогдсон зүүний үзэлт Клаудия Шейнбаум өмнөх Ерөнхийлөгчийнх нь 2019 онд Испанийн төр засагт хандан бичсэн захианд тус улсын эрх баригчид өнөөг хүртэл хариу өгөөгүй тул Испанийн хааныг маргааш буюу аравдугаар сарын 1-нд болох тангараг өргөх ёслолдоо урихгүй гэдгээ мэдэгдлээ. Мексикийн үе үеийн төрийн тэргүүн нар одоогийн Латин Америкийн орнуудыг 500 гаруй жил дарлан мөлжиж, нутгийн уугуул иргэдийг хэдэн саяар нь хоморголон устгасандаа албан ёсоор уучлалт гуйхыг Испани, Ватиканаас шаардсаар ирсэн юм.

Харин хаан VI Филиппийг нь албан ёсоор уриагүй тул төрийн аль ч түвшний төлөөлөгч илгээхгүй гэдгээ Испанийн тал мэдэгджээ. Тус улсын Нийгмийн асуудал хариуцсан сайд Педро Санчез Мексикийн шийдвэрийг “байж боломгүй, ойлгомжгүй” гэсэн байна. “Испани, Мексик хоёр ах дүү улс. Манай одоогийн төрийн тэргүүн угсаа залгамжлах хунтайж байхаасаа Мексикийн үе үеийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож ирсэн. Энэ удаад түүнийг уриагүй нь байж боломгүй явдал. Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгалаа” гэж тэрээр ярьжээ.