Америкийн Лос-Анжелес хот орших тойргийн Палисадесийн бүс нутагт хээрийн түймэр газар авч, иргэдийн байр сууц, хотын гудамж талбай руу тархсан тул албаныхан нийт 30 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Лос-Анжелес даяар нийт 13 мянга гаруй барилга байшин аюулд өртсөн гэсэн мэдээ байна. Гал хэдхэн цагийн дотор бараг 3000 акр буюу 1200 га газрыг бүрхэн тархсан тул Лос-Анжелесийн тойрогт онц байдал зарлажээ. Мөн Калифорни муж даяар хэдэн сая хүнийг сонор сэрэмжтэй байхыг сануулан анхааруулга, сэрэмжлүүлэг тараагаад байна.

Хээрийн түймэр орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөөний 10:30 цагийн үед гэнэт хяналтаас гарч, 80 км/цагийн хурдтай хүчтэй салхинд туугдан иргэдийн байр сууц, зам дээрх автомашинуудыг сүйтгэж эхэлсэн байна. Гал түймрийн аюулаас болж Лос-Анжелесийн тойрогт цахилгааны хязгаарлалт хийж, хамгийн сүүлийн мэдээгээр 200 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болжээ.